Сургалтын блог

Номыг хэрхэн сайн унших вэ?

Унших нь урлаг юм Хүн өөрийнхөө дээрх дутагдлуудыг ихэнхдээ анзаардаггүй. Уншаад л байдаг, уншаад л байдаг гэвч үр дүн бага санагдах үе бидэнд заримдаа тохиолддог. Энэ үед, ингэж уншиж болно гэж үү? гэсэн асуулт гарч ирнэ. Тэгээд хэрхэн унших талаар зөвлөгөө, заавар, дүрэм хайхаас гадна уншина гэдэг чинь урлаг юм байна гэсэн бодол төрдөг. Тиймээ, уншина гэдэг бол үнэхээр урлаг, бүр хамгийн гол, хэцүү урлаг. Энэ талаар Гёте "Уншиж сурахад ямар их хугацаа, хөдөлмөр шаардагддаг вэ гэдгийг энэ хүмүүс анзаарахгүй байна. Би өөрөө үүнд амьралынхаа 80 жилийг зарцуулсан боловч өнөөг хүртэл зорилгодоо хүрсэн гэж хэлж чадахгүй" гэж хэлжээ. Хөгжмийг бүтээхэд хөгжмийн аяз бичих хөгжмийн зохиолч, түүнийг амьдруулах хөгжимчин шаардлагатай. Харин эрдэм шинжилгээний эсвэл яруу найргийн номны хувьд хоёр төрлийн урлаг шаардлагатай: зохиох ба унших урлаг Уншихад баримтлах үндсэн дүрмүүд Сайн уншигч нь тухайн номын өгч чадах бүх үнэт зүйлийг авахын тулд унших аргыг зорилгодоо тохируулдаг. Ямар ч номыг адилхан аргаар унших нь зүй бус уншихын гол дутагдал юм. Ялгаа бараг байхгүй. Хэн хурдан унших дадалтай байна тэр хүн "Дайн ба энх", Дюмагийи романууд, Шерлок Холмс, Эйнштейний харьцангуйн онол зэргийг адилхан л гүйлгэн унших болно. Хэн удаан уншина тэр хүн сониныг ч, улс төр эдийн засгийн ухааны том өгүүллийг ч бас л адилхам удаан унших болно. Энэ бас л буруу. Гэхдээ энэ тохиолдолд хортой зүйл арай бага. Гэхдээ л хортой. Унших урлагийн гол дүрэм: унших арга нь унших зорилгоос хамаарч түүнээс нөцөлдөж гарах ёстой. Унших зорилго Унших зорилго нь олон янз байж болно. Тэдгээрээс хамгийн чухлуудыг нь авч үзье. • Хамгийн доод бүлэгт о зүгээр л "цаг үрэх" о "нойроо хүргэх" зэрэг зорилгуудыг хамруулж болно. • Хамгийн дээд бүлэгг о Шинэ мэдээлэл авах, мэдээллийн дутуугаа нөхөх (сонин, гарын авлага, захидал унших г.м) о Хүний сэтгэлийг сэргээж, хүсэл зоригийг бадраах (мэдлэг өгөх биш зөвхөн бидний сэтгэлийг сэргээж, уйтгар гунигийг сарниулж, сэтгэлийн тэнхээ өгөх тийм номууд буюу урлагийн бүтээлүүдийг унших. Энэ нь чиний ертөнцийг үзэх үзлийг гүнзгийрүүлж, амьдралын туршлагыг чинь нэмэх болно.) о Номыг судлах зорилгоор унших о Өөрийгөө хөгжүүлэх зорилгууд багтана. Унших зорилго ба ном Эдгээр зорилгуудаас алийг сонгох нь ихэнхдээ унших гэж буй номноос шалтгаалах болно. Жишээлбэл: Кантын эсвэл Гегелийн зохиолуудыг хүн сонирхох, баясах, сонингийн зарыг судлах зорилгоор уншихгүй нь ойлгомжтой. Шерлок Холмснйи зохиолууд нь хүмүүжлийн зорилгод нийцэх нь юу л бол, мөн аналитик химийн номыг баясах зорилгоор унших нь хир зэрэг үр дүнтэй байх нь ойлгомжтой. Гэхдээ Гомерийн "Илиад" -ыг урлаг судлаач яруу найргийн бүтээл талаас, цэргийн жанжин Александр Македонский өөрийн сэтгэл санааг бадраах зорилгоор, харин түүхч хүн бол түүнийг Эртний Грекийн ахуйн судалгааны материал мэтээр сэтгэж уншиж болно. Үүнийг товчоор өгүүлэхэд, унших арга нь зорилгоосоо хамаардаг гэсэн санаа юм. Мэдээж Гомерийн "Илиад" -ыг яруу найргийн бүтээл талаас нь уншиж байгаа хүн нь түүхч эсвэл Александр Македонскийгоос өөр аргаар унших ёстой. Унших аргууд Унших аргуудыгтодорхой бүлгүүдэд хувааж болно. Гол бүлгүүдийг дурдвал: Нэгдугээр бүлэг. "Хуудсаар нь " эсвэл "гүйлгэн харж" уншиж болно. Энэ үед зөвхөн чадварлаг уншигч нар л хамгийн гол, хайсан зүйлээ олж авч чаддаг. Удаан "бүрэн бус" буюу "сонгож" унших: энэ үед номыг гүйлгэн харж уншихгүй, удаан унших ба харин хэрэггүй зүйлүүдээ алгасан уншдаг. Жишээ нь түүхэн романуудыг уншихдаа заримдаа түүхийн баримтуудыг алгасан уншдаг. Алгасахгүйгээр "бүрэн" гэхдээ номон дээрээ ажиллахгүйгээр унших арга байдаг. Эцэст нь, номыг уншихдаа түүний агуулгыг нь оюун ухаандаа "боловсруулан" уншиж болно. Энэ арга нь бас өөрөө ном уншиж сурах хамгийн сайн сургууль болдог. Хэн боловсруулахгүйгээр уншина, тэр хүн ном уншиж хэзээ ч сурахгүй бөгөөд "гүйлгэн харж" уншиж ч чадахгүй юм. Хоёрдугаар бүлэг. Идэвхитэй ба идэвхигүй уншилт гэж байдаг. (Энэ нэрүүд нь тийм ч оновчтой бус) Идэвхигүй унших үед бид зохиогчийн санаанд л автдаг. Ямар ч шүүмжлэлт санаа, тодорхой дүгнэлт гарахгүй. Бид зөвхөн түүний санаа, мэдрэхүй, дүрслэлийг л мэдрэх болно. (Түүний биед хувилж, түүний нүдээр харж, түүнтэй хамт бүхнийг мэдрэх ба товчоор бол түүний ертөнцөд амьдарч, унших хугацаанд өөрийгөө орхих болно.) Идэвхитэй унших үед үүний эсрэг бөгөөд үргэлж өөрийгөө мэдэрч, зохиогчийн санааг үнэлж, дүгнэж, шүүмжилж, уншсанаа өөрийнхөөрөө боловсруулах ба дүгнэлт гаргах чадвартай байдаг. Ийм энгийн тохирлдол бол бидний үзэлтэй зорчилддөг огүүлэл унших явдал юм. Гуравдугаар бүлэг. Өнгөц ба гүнзгий уншилт. Эдгээрийн ялгаа болон мөн чанарыг цөөн үгээр тайлбарлах нь хэцүү. Хүн бүр л үүнийг ойлгож чадах нь эргэлзээгүй учраас зөвхөн хэдэн зүйлийг өгүүлэхэд л хангалггай. Юуны өмнө харьцуулъя. Савтай ус байна гэж бодъё. Хэрэв бид саваа модны үзүүрээр нь усыг хутгавал зөвхөн усны мандал нь эргэлдэж эхэлнэ. Харин саваа модоо усанд илүү гүн дүрж байгаад хутгавал усны ихэнх хэсэг нь эргэлдэх болно. Хэрэв модыг савны ёроолд нь хүртэл дүрж байгаад хутгавал саван дахь бүх ус эргэлдэж хөдөлгөөнд орно. Энэ бүдүүлэгдүү харьцуулалт нь өнгөн болон гүнзгий уншилтын ялгааг бүдэг бадаг ч гэсэн харуулах болно. Ном уншихад хир зэрэг оюун ухаан зарцуулагдана тэр хэмжээгээр уншиж буй зүйлтэйгээ холбогддог. Гүнзгий уншсанаар номны агуулга "өөрийн болж", амьдралын маань нэгэн хэсэг болох ёстой. Ийм маягаар, баттай "өөрийн болгож" авсан ном уншигчийнхаа амьдралыг өөрчилдог. Гүнзгий уншиж танилцсан, боловсруулсан, мэдэрсэн номныхоо ачаар өөрийнхөө бүхий л амьдралыг өөрчилсон тохиолдол байдаг. Өнгөц уншихад оюуны хөдөлмөр бага шаарддаг. Энэ тохиолдолд номыг өөрийн болгох тухай санахын ч хэрэггүй. Төгс уншлага Төгс төгөлдөр уншигч нь уншилтын бүх аргуудыг төгс эзэмшсэн байхаас гадна унших зорилгод маш амархан дасан зохицдог байх ёстой. Ямар нэгэн номыг судлах зорилгоор уншихдаа төгс уншигч нь түүнийг бүрэн, идэвхитэй, гүнзгий, боловсруулалчтайгаар уншина. Сонин уншихад гүйлгэн унших чадварыг шаардана. Түүнийг бүрэн бус, бүрэн уншиж болно. Гэхдээ маш цөөн тохиолдолд түүнийг боловсруулалтгайгаар тэмдэглэн унших шаардлага гардаг. Ямар ч аргаар уншсан байсан төгс уншигч нь уншсан зүйлийнхээ талаар маш тодорхой төсөөлөлгэй байдаг. Маш тодорхой. зөв санааг нь гаргаж унших нь сайн уншихад шаардагдах зайлшгүй нөхцөл юм. Боловсрохын зорилго Боловсрол олж авах олон янзын шалтгаан байна. Мэдлэгийн хүрээгээ тэлэх эсвэл ертөнцийг үзэх үзлийг гүнзгийрүүлэх шаардлага байж болно. Зарим тохиолдолд боловсролгүйгээр орчин үеийн амьдралд зохицох ёсгүй мэт мэдрэмж төрж магадгүй. Ер нь ямар нэг боловсролгүйгээр ямар ч салбарт жинхэнэ мэргэжлийн түвшинд хүрч чадахгүй. Хүн бүр боловсролыг эрхэмлэх, боловсрол өндөртэй болох нь нийгэмд олон талын ашиг тусыг авч ирдэг. Хоёр үндсэн зорилго Ямар нэг зорилгод (мэдээж ном уншихтай холбоотой) хүрэхийн тулд хоёр үндсэн нехцөл шаардлагатай: Шинжлэх ухаан, техник, урлаг г.м. салбарт тодорхой мэдлэгтэй байх Оюуны чадварыг хогжүүлэх, сэтгэлийн тэнхээ Энэ хоёр үндсэн зорилгыг боловсролтой болохыг зорьж буй хүм бүр тавих ёстой. Энэ зорилгуудын аль нь илүү чухал вэ? Үүнээс хамаарч унших арга мөн номны төрөл ч гэсэп тодорхой болно. Хэрэв янз бүрийн мэдээлэл цуглуулах шаардлагатай бол энэ зорилгод тохирсон, уг мэдээллийг хамгийн бага хүч. хөдөлмөр зарж олж авах боломжтой номыг сонгож авах нь зүйтэй. Гэвч оюун ухааныг тэлж хөгжүүлэх зорилготой бол арай өөр ном сонгож авах шаардлагатай нь ойлгомжтой. Хэт хэцүү биш, гэхдээ хэт хөнгөн биш, унших үед байнга ухаан зарцуулах, бодохыг шаардах номыг сонгох нь тохиромжтой. Боловсролтой хүн боловсролгүй хүнээс юугаараа ялгардаг вэ? Боловсролтой хүиийг боловсролгүй хүнээс мэдлэгийн хэмжээгээр нь ялгах боломжгүй. Английн нэрт сэтгэгч Рескин хэлэхдээ, хэрэв хэн нэгэн Британийн музей (нийтийн номын caн) дэх бүх номыг уншиж дуусгаад, уншсанаа бүгдийг эргүүлэн санаж байсан ч энэ хүн боловсролтой гэж баттам хэлэгдэхгүй гэжээ. Боловсролтой болоход зөвхөн мэдлэг бус оюун ухааны онцгой соёл, сэтгэх чадвар, мэдлэгээ ашиглах чадвар, бусад оюун ухааны хөгжил байх шаардлагатай. Дунд заримдаа бүр дээд боловсролтой хүнээс ч мэдлэгээрээ бараг ялгарахааргүйгээр өөрсдөө боловсорсон хүмүүс байдаг. (ийм хүмүүс цөөхөн) Гэхдээ бас үүнээс тэс өөр, их юм уншсан, их мэдлэгтэй хир нь хүндхэн сэдвээр ганц асуулт тавиад л боловсролгүй болохыг нь мэдэж болох хүмүүс байдаг. Яагаад ингэж анзаарагдаж байна вэ? Энэ нь системтэй сэтгэхүй, оюун ухааны соёл дутагдаж байна гэсэн үг. Бүрэн дунд боловсролын сургууль нь мэдлэгийг олгохоос гадна ямар нэг хэмжээгээр дээр дурдсан зүйлүүдийг олгодог. Боловсролтой байхын тулд зөвхөн мэдлэг хангалтгай бус бөгөөд оөр зүйлүүд шаардлагатай байдаг. Харьцангуй цөөн хүн үүнийг ойлгодог бөгөөд мэдлэгийн хүрээгээ тэлэхээс гадна гол нь оюун ухаанаа хөгжүүлэх, системтэйгээр сэтгэх дадалтай байх ёстой юм. Өөрийгөө боловсруулахын зорилго юунд орших вэ? Өөрийгөө боловсруулах нь энэ тал дээр хөдөлмөрлөхийг шаардана. Энэ ажиллагаа нь зүгээр л муу ойлгосон мэдлэгээр толгойгоо дүүргэх биш харин мэдлэгийг эзэмшиж, хөгжүүлэх үйл явц юм. Үүний тулд биеэ биеийн тамираар хөгжүүлдэг шиг өөрийн оюун ухаанаа хөгжүүлж, дасгалжуулах шаардлагатай. Үүнд ганц л арга зам байдаг: оюун ухааны дасгал, ажил, ажил, ажил. Өөрийгөө боловсруулах ажил нь хамгийн нухацтай, туйлбартай, ихэвчлэн маш урт хугацааны ажил байдаг. Гэвч үүнд зарцуулсан хугацаанд харамсаад хэрэггүй. Хожим нь хангалггай нөхөгдөх болно. Өөрөөр хэлбэл, боловсролынхоо ачаар аливаа ажлыг богино хугацаанд гүйцэтгэж хангалттай хугацаа хожих болно. Хэдийгээр уншсан ном мартагдаж болох боловч оюун ухааны ажлын үр дүн алдагдахгүй, чамд ашигтай дадал болон үлдэх болно. Гэхдээ ном мартагдахгүй. Ийм ажил нь юмыг цээжлэх үр ашигтай арга юм. Номон дээр ажилласнаар оюун ухаанд олон зүйл хадагдаж үлдэх бөгөөд ийм маягаар чи хоёр зорилгод хүрэх болно. (мэдлэгийн хүрээгээ тэлэх, оюун ухаанаа хөгжүүлэх) Хэрэв чиний ой тогтоолт сайн бөгөөд мэдлэг олох зорилгоор ямар ч боловсруулалтгүйгээр ном уншвал оюун ухааныг хөгжүүлэх тал дээр төдийлэн ахиц гарахгүй. Ялангуяа шинжлэх ухааны ном уншнж байхад номон дээр ажиллах зорилго юунд орших вэ? Юуны өмнө номыг сайн ойлгоход оршино. Энэ ажил амаргүй. Ном уншсан хүнээс номын гол агуулгыг асуухад юу ч ойлгоогүй эсвэл ташаа ойлгосон байдаг. Номыг ойлгохгүй байх нь зовлон, ташаа ойлгох нь түүнээс илүү гашуун зовлон юм. Энэ нь ихэвчлэн боловсруулалтгүйгээр буюу хамгийн бага хөдөлмөр зарж уншсанаас шалтгаалдаг. Уншиж буй санаа нь шимэ, чухал байх тусам тэр хэмжээгээр түүнийг ойлгоход түвэгтэй байдаг. Урлагийн агуу бүтээлийг унших нь зөвхөн ойлгох бус түүнийг "мэдрэх" нь чухал. Номыг сайн уншихад, уншиж ойлгохыг эрмэлзэх үед үүсэх асуудлын зэрэгцээ бас өөр төрлийи санаа, асуудал гарч ирдэг. Бид зохиогчийн санаа оноог дүгнэж, түүнийг хүлээн зөвшөөрөх юм уу эсвэл түүнийг буруушаадаг. Хэрэв хүлээн зөвшөөрвөл түүнийхийг өөрийнхтэйгээ харьцуулна, өөрийн дүгнэлтийг гаргана, үүнээс урган гарах асуултуудыг тавина. Хэрэв түүнтэй санал нийлэхгүй бол түүнийг шүүмжилж, няцаахыг хичээдэг. Энэ бүгд нь маш ашиггай ажил бөгөөд энэ нь ойлголтыг гүнзгийрүүлдэг. Бэлэн шүүмжлэн хэлэлцсэн агуулгатай зүйл уншвал энэ нь оюун ухааныг хөгжүүлэхгүй. Шинжлэх ухааны сайн номыг зөв унших явцдаа бид, гарамгай сэтгэгчдийн сэтгэх үйл явцыг мөрддөг, тэдгээрийн шүүмжлэлийг боловсруулдаг, тэдгээрийн асуудлыг судлах, батлах. тайлбарлах аргыг сурдаг. Ийм номыг судалснаар сэтгэхүйн агуу мастеруудын үйл ажиллагаанаас суралцдаг. Энэ нь сэтгэхүйг хөгжүүлэх, системтэй сэтгэхэд асар их ач холбогдолтой юм. Урлагийн сайн бүтээлийг зөв уншсанаар бид өөрсдийн амьдралын туршлагыг баяжуулж, сэтгэл санаагаа өөдрөг болгож, хүсэл зоригоо хүмүүжүүлдэг. Ном унших дадал болон түүнтэй ажиллах тухай Хэрэв бид өөрсднйн хүсэл эрмэлзлэлээр, хөлс хүчээ хайрлалгүй хөдөлмөрлөсний үр дүнд уншиж сурвал бид олон ашигтай дадлуудтай болно. Дадал: • Уншиж байгаа зүйл дээрээ анхаарлаа төвлөрүүлэх • Хэрэгцээгүй зүйлүүдийг орхин, уншиж буй зүйлийнхээ хамгийн гол зүйлийг "сугалж гаргаж ирэх" • Зохиогчийн илэрхийлэх гэсэн санааг бүрэн, тодорхой барьж авах (энэ нь өөрийн санааг тодорхой илэрхийлэхэд туслана.) • Дараалалтай, хянуур сэтгэх (энэ нь юугаар ч сольшгүй баялаг) Хэн ийм дадлыг эзэмшинэ тэр хүн жинхэнэ боловсролтой болох үндэс суурьтай байх ба мэдлэггүй байх аргагүй юм. Мөн тэр хүн гүнзгий унших дадлын түлхүүрийг эзэмших ба амьдралыг гүнзгий ойлгож, уншиж буй зүйлийг "мэдэрч", тодорхой дүрсэлж чадна. Бидний дээр тэмдэглэсэн зорилгод нийцсэн ажил нь номыг боловсруулах үйл явц юм. Энэ нь номыг эсвэл асуудлыг судлах, өөрийгөө хөгжүүлэх ном уншихад зайлшгүй шаардлагатай. Ийм ажилд дээр хэлсэнчлэн цаг хугацаа, хөлс хүчээ хайрлах хэрэггүй. Үүний тулд бүгдииг зориулах ёстой, хангалтгай эргэн төлөгдөх болно. Зөв уншихад зайлшгүй шаардагдах нөхцлүүд Дээр дурдсан дадлуудтай байх, муу зуршилгүй байх. Эхний бөгөөд хамгийн зайлшгүй шаардлагатай нөхцөл бол уншиж байгаа зүйл дээрээ анхаарлаа төвлөрүүлэх, барих чадвар юм. Хэнд ийм чадвар байхгүй байна тэр хүн уншиж чадахгүй. Мэдээж уншсан зүйлсээ санаж байхын тулд ой тогтоолт зайлшгүй шаардалагатай. Ой тогтоолт муудсан талаар цөөнгүй гомдол сонсогддог: "нэг мөр уншчихаад дараагийн мөрийг уншихад анхныхыгаа бүр юуны тухай байсныг нь хүртэл мартчих юм". Энэ нь ихэвчлэн доорхи хоёр шалтгаантай: • Мэдрэлийн өвчин • Анхаарал сулрах Ном унших үед сэтгэл санаа түүнээс үргэлж хөндийрч байдаг. Заримдаа бүр номын бүдэг бадаг санаатай зэрэгцэн тэс өөр санаа толгойд эргэлдэж байдаг. Үүний шалтгаан: өвчин эсвэл муу зуршил. Муу зуршил эсвэл зарим тохиолдолд өвчний улмаас анхаарал сулрах, анхаарал дутагдах зэргийн эсрэг анхаарал төвлөрүүлэх дасгалын тусламжтайгаар тэмцэж болно. Жишээ нь: хоёр гурван мөр зүйл аваад түүндээ хамаг анхаарлаа хандуулан бүгдийг тодорхой ойлгох зорилготойгоор уншина. Үүний тулд түүнийг хэд хэд дахин унших шаардлага заримдаа гардаг. Хэрэв ойлгож чаддаг болсон бол дараагийн өдөр нь мөрийнхөө тоог ихэсгэх шаардлагатай. Дасгалыг өдөр бүр хийх ёстой. Хэрэв анхаарал тийм муу биш бол мэдээж олон мөрөөс эхлэх хэрэгтэй. Сэтгэхүй ба дүрслэн бодох Мэдээж, сайн уншихад сэтгэн бодох чадвар зайлшгүй шаардлагатай. Ихэнх хүмүүс дүрслэн бодох чадварын чухал болохыг ойлгодоггүй. Энэ асуудал дээр нилээд тогтож ярилцах ёстой. Дүрслэн бодох нь ямар нэг хэмжээгээр бидний туршлагыг орлодог. Бидний туршлага маш хязгаарлагдмал, маш их аялсан, туршсан, харсан хүний хувьд ч тэр. Дүрслэн бодох нь биднээс илүү зүйл харсан, бидний хараагүйг харсан бусдын нүдээр харах, биднээс илүү зүйл мэдэрсэн хүмүүстэй хамт мэдрэх боломжийг бидэнд олгодог. Дүрслэн бодох нь нисдэг хивс дээр суусантай л ижил. Ингэж бодож сурцгаа, тэгвэл дурын газартаа хүссэн цаггаа очиж чадах болно. Жишээ нь: Африк дахь аяллын талаар уншиж байгаа бол, зөв дүрслэн бодож чадаж байгаа бол тэр хүн зохиогчтой хамт "аялж" чадна. Өөрөөр хэлбэл, тэр хүн зохиогчтой хамт харж, сонсч, мэдэрч, амьдрах болно. Түүхийн ном уншиж байвал тэр хүн эртний улс руу нисч очиж, тэр үеийн хүмүүстэй хамт амьдарч чадах ба түүнд Уэллсийн "цаг хугацааны машин" шаардлагагүй. Бүх зүйлийг дүрслэн бодох чадвартай байх ёстой бөгөөд үүний үр дүнд өөрийи багахан шиг туршлагаа хязгааргүй өсгөх боломжтой болно. Дүрслэн бодохын ач холбогдол ийм байна. Хүн болгон зөв ашиглаж чаддаггүй дүрслэн бодохын хүч чадал ийм байна. Олон уншигчид ялангуяа өсвөр үеийнхэн зөвхөн өөрийгөө орлуулан мөрөөдөж дүрслэн боддог. Жишээ нь: өсвөр насны уншигч нь Майн Ридийн зохиолыг уншаад зэрлэг амьтан болон цуст апачиудтай хийх өөрийи ирээдүйн тэмцлийг дүрслэн боддог. Мөн гадаад байдлын төсөөлөл, гайхамшигт байгаль зэрэг "хэрэггүй тодруулга"-уудыг алгасах юм уу эсвэл зүгээр л "гүйлгэн" өнгөрдөг. Гэтэл үүнтэй хамт ямар зүйлийг уншилгүй өнгөрч байгаагаа ухаж ойлгох ёстой!... Ингэж унших нь буруу юм. Мэдээж, энд зөв унших гол зарчмыг чанд баримтлах шаардлагатай: зорилгодоо тохирсон унших аргыг хэрэглэх. Хүнд дагах шаардлагагүй жишээ, туршлага гэж байдаг, мөн дүрслэн бодохгүйгээр унших ном ч гэж байдаг. Гэхдээ өөрийгөө хөгжүүлэх зорилгоор ном уншиж байвал бүх л чадлаараа дүрслэн бодож унших ёстой. Сайн уншихад садаа болох дотоод хүчин зүйл. Тэвчээргүй зан Ийм саад нь уншигчнйн сэтгэл зүйн онцлог болох тэвчээргүй зан, сэтгэхгүй залхуурах, анхааралгүй байх, дүрслэн бодохгүй байх эсвэл муу дадал байдаг. Тэвчээргүй зан нь эдгээрээс нэгдүгээрт тавигдана. Уншигч нь үйл явцын өрнөлийг дагахыг тэвчихгүй шууд л үр дүнг олж мэдэхийг хүсэх. Ингэснээр тэр хүн бүтэн хуудас алгасан урагшилж "ямар төгсгөл" байгааг хардаг. Зарим тохиолдолд энэ нь хортой нөлөөгүй байдаг, гэвч заримдаа номноос уншсан бүх зүйлийг үр дүнгүй болгодог. Хэрэв "урагшаа үсрэх" нь ямар нэг онцгой дүрслэн бодохтой холбоогүй, тэвчээргүй зантай чинь холбоотой бол үүнээс заавал зайлсхийх шаардлагатай. Өөрөөр хэлбэл онцгой шаардлага байхгүй л бол алгасахгүй унших шаардлагатай. Дүрслэн бодох болон сэтгэхээс залхуурах Олон уншигчдад ном уншихад тохиолддог хамгийн гол садаа бол сэтгэхгүй залхуурах, дүрслэн бодохгүй залхуурах явдал байдаг. Бидэнд тэднийг хүчлэх нь таатай бус. Бидний өмнө номны ойлгомжгүй хэсэг байна. Энэ хэсгийг ойлгохын тулд сэтгэхүйн бүх чадлаа дайчлах ёстой. Гэвч бид дайчлахыг "хүссэнгүй", цааш өнгөрөөд явлаа. Зохиогч ямар нэг юмыг батална. Түүний баталгааг задлан шинжлэх ёстой. Гэвч үүний тулд сэтгэхүйгээ бас л дайчлах ёстой. Бид цааш гулгаад л явлаа. Асуулт Хаашаа вэ? Хариулт: Сэтгэхүйгээ дайчлах шаардлагагүй хэсэг рүү. Хөлс, хүч гаргалгүйгээр унших.сэтгэх болон дүрслэн бодохыг чармайхгүйгээр унших нь олонтаа тохиолддог бөгөөд энэ нь уншлагын хамгийн том садаа юм. Хүн бусад зүйлд маш хөдөлмөрч байж болно. Бүр унших, судлахад хүртэл шүү. Уншигч нь сэтгэхгүйгээр уншихын тулд бүхэл бүтэн номыг хүртэл тэвчээртэйгээр цээжлэхэд бэлэн байдаг. "Цээжлэх шунал" нь сэтгэхээс залхуурч хойшоо сууж байгаатай холбоотой. Хүн жишээлбэл маш анхааралтайгаар, алдаагүйгээр олон тоог тоолно, хуулна, гэвч сэтгэх, дүрслэн бодох шаардлага гарахад шантардаг. Сайн уншиж сурахыг оролдож буй хүн бүр гүнзгий уншихад хамгийн гол садаа болдог эдгээр хэлбэрийн залхууралтай тэмцэх зайлшгүй шаардлагатай. Эдгээр садаа нь өөрийгөө хөгжүүлэх зорилгоор уншиж байгаа тохиолдолд маш хортой. Бүх төрлийн залхууралтай тэмцэхдээ энэ саадыг давах ёстой гэдгийг үргэлж санаж, сэтгэхүйн хүч чадлаа гаргаж байх ёстой. Үүнийг дадлаар давна, дадал нь олон дахин давтагдах хөдөлмөрийн үр дүнд бий болно. Өөрөөр хэлбэл, дээрхи хоёр төрлийн залхуурлыг даван туулахын тулд дахин давтан залхууралгүйгээр сэтгэж, дүрслэн бодож байх шаардлагатай. Муу зуршил Үүнд юуны өмнө анхаарал сулруулах зүйлүүд ордог. Жишээ нь ном унших үедээ өөр зүйл боддог зуршил. Номыг цалгар назгай унших зуршил нь уншигчийн бүх хөдөлмөрийг үгүй хийдэг. Энэ тухай бид дээр сануулсан. Номыг "гүйлгэж" унших зуршил нь удаан тогтож унших чадваргүй болгодог. Гүйлгэж унших нь олон учир шалтгаантай. Үүнд номыг зүгээр л "залгих" зуршлыг багтааж болно. Хэрэв өдөрт 400 хуудас уншиж байвап энд гүнзгий, бүтэн уншсан эсэх талаар яриа байж таарахгүй. Зайлшгүй нөхцөл байдал заримдаа ингэж уншихад сургадаг. Жишээ нь шүүмжлэгч, урлаг судлаач нар ийм байдалд ордог. Тэд ажлын шаардлагаар олон тооны ном, зохиолтой танилцах хэрэгтэй болдог. Гэвч ямар ч шалхгаан байсан үүний эсрэг тэмцэх зайлшгүй шаардлагатай. Өөрийнхөө бүрэн, гүнзгий, сайн унших чадварыг хадгалах ёстой. "Толгой өндийлгөлгүй" унших. Толгой өндийлгөлгүй унших нь бас л хортой. Ингэж уншсанаар толгой дүйнгэтэж өвдөхөөс гадна хэт ядардаг. Энэ нь маш хортой гэдэг нь хэнд ч илэрхий. Толгой өндийлгөлгүй уншсанаар номыг гүйлгэж унших, өнгөц унших муу зуршилтай болохоос гадна ой тогтоолтыг муутгаж, анхаарлыг сулруулдаг. Ном "залгигчид" ой тогтоолт муудсан гэж их ярьдаг. Ер нь олныг "залгивал" багахан хэсэг нь боловсруулагдана. Номыг уншиж дуусгалгүй орхих зуршил Ийм зуршил нь ном унших хүсэл, зоригийг бууруулдаг. Хүчтэй хүний нэг гол чанар бол эхэлсэн л бол ажлыг заавал дуусгадаг чанар юм. Мэдээж зарим тохиолдолд энэ дүрмийг зөрчих шаардлага гардаг. Хэрэв юуг нь ч ойлгох боломжгүй ном авч уншаад юу ч ойлгохгүйгээр дуусгах гээд хичээгээд байх нь утгагүй. Эхлээд номыг бүхэлд нь харах нь номыг дуусгалгүй орхихоос сэргийлдэг. Өорийгөө хөгжүүлэх зорилгоор зөв номоо сонгон авч уншиж байгаа тохиолдолд номоо уншиж дуусгалгүйгээр орхиж болохгүй. Зарим тохиолдолд унших зорилгоос хамааран алгасч унших шаардлага гардаг. Гэхдээ ингэх онц шаардлагагүй үед энэ нь муу зуршил юм. Өөрийгөө хөгжүүлэх зорилгоор уншихад баримтлах ерөнхнй заавар Юуг уншихыг заах нь миний зорилго биш. Гэвч ерөнхий зөвлөгөө өгөх нь илүүдэхгүй. Олон ном унших хэрэггүй, тоог нь багасгах хэрэгтэй. Гэхдээ нөхцөл байдлаасаа шалтгаалан олдож болох хамгийн сайн номыг унших хэрэгтэй. Хамгийн хэрэггэй, зайлшгүй чухлыг нь сонгох ёстой. Зарим хүн "өөртөө сонирхолгүй номыг унших хэрэггүй." гэдэг. Энэ бол буруу. Сонирхолтой байна уу үгүй юу гэдэг асуудал бол хоёрдугаар зэргийн асуудал юм. Нэгдүгээр зэргийн асуудал бол чамд хэрэгтэй юу үгүй юу гэдэг асуудал. Маш хөнгөн эсвэл маш хэцүү номыг унших хэрэггүй. Өөрсдийнхөө уншиж чадах гэхдээ тодорхой хэмжээний хүч, хөдөлмөрөө зориулан байж унших номыг сонгох ёстой. Энэ тухай бид өмнө ярьсан. Хэрэв чиний тархинаас ном маш хурдан арчигдаж байвал үүний шалтгаан нь номонд бус харин уншигч та арчуулахгүйн тулд юу ч хийхгуй байгаатай холбоотой. Сэтгэхээс залхуурах, уншиж чадахгүй байх зэрэг нь ном толгойд тогтохгүй байхын шалтгаан юм. Уншихдаа тодорхой төлөвлөгөөтэй байх ёстой. Ялангуяа ямар нэг шинжлэх ухааныг судлах тохиолдолд их чухал. Товч сурах бичгээр эхлээд дараа нь тодорхой дэлгэрэнгүй ном, зохиол унших ыь зүйтэй. Логик мэдэхгүй хүн Кантын философийн зохиолуудыг шууд уншвал үр дүн их л муутай байх болно. Толгойд нь "бантан" л үлдэх болно. Номыг боловсруулалттайгаар унших Чиний өмнө чамд чухал, өөрийн чинь хөгжилд хэрэгцээтэй ном байна. Түүнийг хэрхэн унших вэ? Би та нарт олон уншигч нарыы туршлагаас бий болсон зааварчилгаа өгье. Энэ заавар нь номыг хамгийн сайн уншихад зориулагдсан учраас энэ зааврыг номын хир чухал эсэхээс шалтгаалан заавраас бага зэрэг хазайж болно. Энэ зааврыг голчлон шинжлэх ухааны ном уншихад ашиглах нь тохиромжтой, Сэтгэл санааг өөдрөг болгох ном Миний бодлоор ийм ном их чухал. Өдөр тутмын амьдралд их зорилгод уриалан дуудсан зүйл их хэрэгтэй байдаг. Үүнийг номноос уншиж болно. Хэрэв ийм ном уншихгүй байгаа бол хүн амьдралдаа их зүйлийг алдаж байна гэсэн үг. Ийм номыг ндэвхигүй байдлаар уншдаг. Ийм номыг шүүмжлэх зорилгоор уншдаггүй. Энэ номыг унших зорилго нь уг номонд бичигдсэн зүйлийг өөртөө шингээх, түүгээр амьсгалах, мэдрэх явдал юм. Гэхдээ өөртөө тохирсон энэ төрлийн номыг хайж олох шаардлагатай. Учир нь ийм төрлийн ном болгон уншигчид тохирдоггүй. Хэрэв тохирсон номоо олсон бол түүнийг идэвхигүй байдлаар унших хэрэгтэй. Өөрийнхөө сэтгэл санааг өөдрөг болгох, өөрийгөө хүмүүжүүлэх, хүч чадлаа сэргээх, номон дахь утга санааг амьдралд хэрэгжүүлэхийн тулд өөртөө хэрэгтэй зүйлсээ тэмдэглэж авах нь зүйтэй байдаг. Дараа нь өөрийнхөө хэрэгтэй зүйлээ олоход амар. Гэхдээ номон дахь хэрэгтэй зүйлээ өөрийн өнөөдрийн амьдралд тохируулж ашиглах шаардлагатай. Ингэхгүй бол ашиггүй, зарим тохиолдолд бүр хортой үр дагавартай байдаг. Номноос өөрийн амьдралд шилжүүлсэн утга санаа нь сайн зуршлын үндэс болдог бол шилжүүлээгүй утга санаа нь "хоосон мөрөөдөгч" болох алхам юм. Урлагийн бүтээлийг унших Ийм бүтээлийг эхлээд идэвхигүй байдлаар унших ёстой. Зөвхөн үүний дараа л боловсруулалттайгаар уншиж болно. Хэрэв чи шүлэг уншиж байгаа бол түүнд задлан шинжилгээ хийж унших ёстой. Жишээ нь бид өөрийнхөө хайртай яруу найрагчийн шүлгийг уншиж байгаа бол түүндээ уусч, мэдрэх хэрэгтэй. Гэхдээ задлан шинжилгээ хийх нь дээрх үйл явцаас тэс өөр үйл явц юм. Ингэж задлан шинжилгээ хийх нь ашигтайгаас гадна зайлшгүй хийгдэх ёстой үйл явц юм. Том хэмжээний бүтээлийг завсарлагагүй унших боломжгүй байдаг. Заримдаа бодох, шүүн тунгаах, дүгнэлт өгөх шаардлага гардаг. Ер нь үргэлж нэг хэвийн байдлаар идэвхигүй уншиж болохгүй. Уншиж байгаа зүйлийнхээ талаар янз бүрийн санаа оноо гаргах, тэмдэглэл хийх зэрэг шаардлага ялангуяа задлан шинжилгээтэй, шүүмжлэлтэй уншихад дассан уншигчдад гардаг. Гэхдээ ийм зуйлүүдийг хийх зайлшгүй шаардлага байхгүй. Урлагийн бүтээлийг идэвхигүй байдлаар унших тохиолдолд л номон дахь зүйлээ дүрслэн бодож улмаар түүнд уусах боломжтой.

Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 5 -р хуудас Нийт хуудасны тоо: 13 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

танд зав гарвал
Цахим хичээл
Зайн сургалтын хичээл
Сурган хүмүүжүүлэх зөвлөгөө
бие даалтын даалгавар
гэрийн даалгавар

Сүүлийн бичлэгүүд

та 7 хоногийн хэд дэхь өдөр төрснөөрөө шинжээрэй
Ямар зүүд зүүдэлснээ үзээрэй
¯äèéí öàéãàà óóãààä óíòàæ àìðàõàä îþóí óõààí ñàéæèðíà.
Сайхан үстэй харагдахыг хүсвэл
Номыг хэрхэн сайн унших вэ?
Багш мэргэжил сайхан
цахим хичээл
Мэдээлэлзүйн хичээл
цахим хичээл 1
цахим хичээл
Өөдрөг эмэгтэйн баримталдаг зарчмууд
ñîíèðõîîä ¿ç
Үдийн цайгаа уугаад унтаж амрахад оюун ухаан сайжирна.

Найзууд




:-)
 
xaax