Сургалтын блог

Сайхан үстэй харагдахыг хүсвэл

Сэтгэлзүйчид хүнд өвчин туссаны дараа болон стресс, сэтгэл гутралын дараа үсээ засуулахыг үйлчлүүлэгчдэдээ зөвлөдөг. Үсээ засуулсны дараа хүний биенээс сөрөг мэдрэмж ор мөргүй алга болдгийг эрдэмтэд тогтоожээ. Өөдрөг үзэлтэй, оюун ухааны хөгжил сайтай цэвэр цэмцгэр, баяр баясгалантай хүмүүсийн үсэнд цайр, зэрийн найрлага илүү их байдаг байна. Сэтгэлзүйн хувьд эмэгтэйчүүд харьцангүй тогтвор муутай байдаг тул стресст амархан орж, илүүтэй шаналдаг. Стресс нь бүсгүйчүүдийн үс уналтын гол шалтгаан. Үрэвсэлт болон дотор эрхтний архаг өвчин нь бүсгүйчүүдийн үсийг цагаас нь эрт унахад нөлөөлдөг хоёр дахь шалтгаан ажээ. Үсийг дотор нь хэд хуваадаг вэ? - Хүний биеийн 95 хувь нь үсээр хучигдсан байдаг бөгөөд үсийг урт, ширүүн, шар үс гэж хуваадаг Толгойн үсний тоо хүн бүрт адил байдаг уу? - Толгойн үсний тоо хүн бүхэнд харилцан адилгүй байх боловч хоногт 60-100 хүртэл үс унадаг. Хоногт 0.1-0.5 мм ургадаг. - Үсийг буруу арчилвал ямар сөрөг нөлөө үзүүлдэг вэ? - Үсийг буруу арчилвал үс унаж, хагтах, салаалах, хугарах, түүнчлэн халцарч болно. -Толгойн үс хэдэн төрөл байдаг вэ? - Үсийг дотор нь тослог, хуурай, хэвийн гэж ангилдаг. - Үс яагаад хуурайшдаг вэ? - Үс хуурайших нь арьсны тосны булчирхайнуудын үйл ажиллагаа суларч, тос бага ялгаруулах болсноос болдог. Мөн үсний янз бүрийн будаг, хими, устөрөгчийн хэт ислийг (перкись) хэт их хэрэглэх нь үсийг хуурай, амархан хугарамтгай болгодог. -Тэгвэл хуурай үсийг яаж арчлах вэ? - Хуурай үсийг 10 хоногт нэг удаа зөөлрүүлсэн усаар угаана. Хуурай үсэнд зориулсан тэжээлийн маск тавиад, шампунь ангижруулагчаар зайлж угаана. Угаасныхаа дараа үсээ хуурай алчуураар арчиж, цахилгаан халуун уураар хатаахыг хориглоно. Хуурай арьсанд өндөгний шар агуулсан тэжээлийн маск тавих, халгай, гангаар угаах нь үсийг бэхжүүлж, өнгийг сэргээдэг. Үсээ эрүүл эсэхийг нь мэдэх арга: Хуурай, хугарсан үс нь бодисын солилцоо алдагдсан болон бие махбодид кальц, А, Д амин дэм дутагдсамы шинж тэмдэг. Үсний уг тослогтох нь хоол боловсруулах эрхтэнд ужиг байгаагийн дохио. Тослог үс нь байнгын сэтгэл гутралаар шаналсны шинж. Үсний эрүүл эсэхийг тодорхойлдог тусгай судалгааг трихограмм гэдэг. Энэ шинжилгээгээр бие организм дахь бичил элементүүдийн илүүдэл, дутагдлыг мэдэж болно. Yс юунаас болж хагтдаг вэ? Хүний үснээс лабораторын тусламжтайгаар шинжилгээ авч эрдэс бодисын агуулгыг нь тодорхойлдог аж. Ингэснээр ямар бодис дутагдалтай, хэрхэн нөхөж болох талаар тодорхойлолт гаргадаг аж. Гэвч энэ нь төдийлөн үнэн зөв дүгнэлт болж чаддаггүй байна. Учир нь хүний бие организм дэх хоол тэжээлийн дутагдэл хүний үсэндэхээс харилцан адилгүй хэмжээтэй байдаг. Жишээ нь бие организмд нь цайр дутагдаж байхад үсэнд нь харин ч ипүүдэлтэй байх жишээтэй. Харин үсэнд хийсэн шинжилгээгээр хортой бодис байгаа эсэхийг нарийн сайн мэдэж болох гэнэ. Хаг нь хуйхны гадаргуу дээр үүссэн давхарга. Хэрэв таны үс хагтсан бол Селений найрлагатай шингэн саван хэрэглэвэл үр дүнгээ илүүтэй өгнө. Шингэн савангаа түрхээд таван минут хэртэй байлгаж байгаад усаар зайлах хэрэгтэй гэнэ. Yс, хуйхаа долоо хоногт доод тал нь нэг удаа шингэн савантай усаар угааж байх хэрэгтэй юм. Үс амин дэм, эрдэс бодис дутагдсаны улмаас хагтдаг. Иймд В-6, В-12 амин дэм, хивэг, загасны мах зэрэг Селентэй хоол тэжээлийг хэрэглэж байх нь үс хагтахаас сэргийлэх юм байна. Самрын тосыг нимбэгний шүүстэй хослуулан хэрэглэдэг уламжлалт арга ч бий. Бүлээн самрын тосыг хуухандаа түрхээд дээрээс нь шинэхэн нимбэгт жимсний шүүсийг түрхэх нь илүү үр дүнтэй. Ингэж түрхээд хэдэн минут байлгаад усаар угаана. Салаалсан үсийг сэргээж болох уу? Яг үнэндээ бол салаалсан үсийг тайрахаас өөр ямар ч арга байхгүй. Зарим нэг үсний шампунь бальзам дараагийн угаалт хүртэл салаалсан үзүүрийг харагдуулахгүй байж чадах ч найдлага бага. Ер нь бол үс салаалах нь үсээ ойр ойр угаах хими хийлгэх мөн алчуураар үрж арчих их самнаснаас болдог гэнэ. Массаж нь үс уналтаас сэргийлнэ Одоогоор үүнийг нотлох шинжлэх ухааны үндэслэлтэй ямар ч тайлбар гараагүй байна. Массаж сайн гэж боддог хүмүүсийн тайлбарлаж байгаагаар массаж хийхэд үсний уг тэжээгддэг аж. гэвч мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар толгойн массаж зөвхөн стрэсс л тайлах үүрэгтэй гэсэн байна. Yсийг халуун бүлээн усаар усаар угаавал амархан будаг нь гардаг. Цайвар, шар, бор, хүрэн өнгийн үс хүнийг харьцангуй залуу харагдуулдаг байна. Yсээ өдөр бүр угаавал шампуны хөөсрөх чанар үгүй болж, үс өөрийнхээ тэжээлийг алдахад хүрдэг гэнэ. Хүний нүүр 6 янзын хэлбэртэй байдаг. Иймд өөрийнхөө нүүрнийхээ хэлбэрт тохируулж үсээ засуулах нь хамгийн чухал байдаг юм байна. Ер нь химийн бодистой харьцаж будаг, хими хийлгэх, компьютерийн өмнө удаан хугацаагаар суухад үс их өвчлөмтгий болдог. Энэ тохиолдолд үсэндээ ангижруулагч сайн хэрэглэх, тэжээлийн тос түрхэж, иллэг массаж хийх нь чухал.

Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 4 -р хуудас Нийт хуудасны тоо: 13 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

танд зав гарвал
Цахим хичээл
Зайн сургалтын хичээл
Сурган хүмүүжүүлэх зөвлөгөө
бие даалтын даалгавар
гэрийн даалгавар

Сүүлийн бичлэгүүд

та 7 хоногийн хэд дэхь өдөр төрснөөрөө шинжээрэй
Ямар зүүд зүүдэлснээ үзээрэй
¯äèéí öàéãàà óóãààä óíòàæ àìðàõàä îþóí óõààí ñàéæèðíà.
Сайхан үстэй харагдахыг хүсвэл
Номыг хэрхэн сайн унших вэ?
Багш мэргэжил сайхан
цахим хичээл
Мэдээлэлзүйн хичээл
цахим хичээл 1
цахим хичээл
Өөдрөг эмэгтэйн баримталдаг зарчмууд
ñîíèðõîîä ¿ç
Үдийн цайгаа уугаад унтаж амрахад оюун ухаан сайжирна.

Найзууд




:-)
 
xaax