Сургалтын блог

Ямар зүүд зүүдэлснээ үзээрэй

00:45 , 2012-03-22 .. Бичигдсэн: танд зав гарвал .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Дуудлага-Vл таних дуу хоолой таныг нэрээр тань дуудаж байна гэж зvvдэлбээс ажил хэрэг тань эгзэгтэй нөхцөл байдалд орох ба хөндлөнгийн хvмvvс танд тусална. Найзынхаа буюу хамаатныхаа дуудлагыг сонсвол тэдний хэн нэг нь өвджээ гэсэн vг. Дурлагсдын тухайд бие биедээ анхаарал халамж илvv тавихгvй бол салж сарниж болзошгvй. Талийгаачийн дуудлагыг сонсч байвал таагvй явдал тохиож болзошгvй гэсэн сануулга. Дусаал-Нарны туяанд гялалзах усны дусаал зvvдэлбэл нэр алдар, эд баялгийг олно. Дээвэр-Дээвэр дээгvvр явж байна гэж зvvдэлбэл томоохон амжилтанд багахан хугацаанд хvрнэ. Дэнлvv-Дэнлvv зvvдэлбэл таны ажил хэрэг, ахуй амьдрал ихээхэн хөдөлгөөнд орж байгаагийн илрэл юм. Харин эвдэрхий дэнлvv нь ажил хэргээ зөв зохион байгуулж, ашиг олж эхэлж буй хvмvvст зvvдлэгдэнэ. Дэлгvvр-Эд бараа дvvрэн өрсөн дэлгvvр зvvдэлбэл таны ажил vйлс бvтэмжтэй, ашиг орлого сайтай байна. Харин та дэлгvvрээр явж байна гэж зvvдэлбэл ашиг орлогын шинэ эх vvсвэр олдоно. Дэлгvvрээс том юм худалдан авч байна гэж зvvдэлбэл найз нөхдийнхөө хvчинд амжилтанд хvрнэ. Дэлбэрэлт-Таны эргэн тойронд буй хvмvvсийн буруу vйлдэл таныг сэтгэл дундуур байхад хvргэнэ. Ажил төрөл ч санасанд хvрэхгvй. Харин дэлбэрэлтийн улмаас таны болон бусад хvний нvvр царай vзэшгvй боллоо гэж зvvдэлбэл таныг хилсээр буруутгах ба та өөрийгөө зөвтгөж чадахааргvй нөхцөлд байдалд орно. Утаа болон хагархай шилнvvд vзэгдвэл ажил төрөл бvтэл муутай байна. Дэлбэрэлтийн улмаас та хол шидэгдэж байна, эсвэл галд автлаа гэж зvvдэлбэл таны найз нөхдөөс хэн нэгэн таны итгэлийг эвдэн хохирооно. Залуу бvсгvй ийм зvvд зvvдэлбэл танихгvй эрчvvдтэй болгоомжтой харьцах ёстой. Жад-Таны эсрэг юу ч хийхээс буцахгvй дайснууд. Жаданд оногдож шархтвал хууль тогтоох байгууллага таныг хилсээр шийтгэнэ. Жадаа хугалчихлаа гэж зvvдэлбэл биелэшгvй санагдаж байсан хvсэл мөрөөдөл ч биелнэ. Жадтай бvлэг хvн харвал таны ашиг сонирхолд заналхийлж байгаагийн шинж. Жаран хөлт-Өөдгvй муу хvмvvстэй таарахын дохио. Тэднээс зайлсхийж чадвал сайн. Живэх-Усанд живлээ гэж зvvдэлбэл ихээхэн бэрхшээлтэй учирна. Усанд живэх гэж байгаад аврагдлаа хэмээн зvvдэлбэл аюул зовлон, хvндрэл бэрхшээл бvхнээс аврагдана. Жимс-Тvvхий жимс зvvдэлбэл настайвтар хvнтэй гэрлэнэ. Хатаасан жимс зvvдэлбэл ашигтай хөдөлмөр. Исгэлэн жимс зvvдэлбэл өвдөнө. Жижиг чулуу, хайрга-бага сага бvтэлгvйтэл Жинлvvр-Та өөрийнхөө жинг vзэж байна гэж зvvдэлбэл шударга байснаар ажил төрөл тань амжилттай явагдана. Харин эмэгтэй хvн амрагийнхаа жинг vзэж байна гэж зvvдэлбэл бодит амьдрал дээр хайртынхаа жинхэнэ vнэ цэнэ, сайн сайхан талыг мэдэрнэ гэсэн vг. Жигнэмэг-Жигнэмэг хийж байна, эсвэл идэж байна гэж зvvдэлбэл бие тань сайнгvй байгаагийн шинж. Vгvй бол гэр бvлийн таагvй хэрvvл маргаан бvтэлгvй явдалд хvргэнэ. Жирэмсэн эмэгтэй-Гэнэтийн ашиг орлого олохын тэмдэг. эх сурвалж olloo.mn

Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 2 -р хуудас Нийт хуудасны тоо: 13 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

танд зав гарвал
Цахим хичээл
Зайн сургалтын хичээл
Сурган хүмүүжүүлэх зөвлөгөө
бие даалтын даалгавар
гэрийн даалгавар

Сүүлийн бичлэгүүд

та 7 хоногийн хэд дэхь өдөр төрснөөрөө шинжээрэй
Ямар зүүд зүүдэлснээ үзээрэй
¯äèéí öàéãàà óóãààä óíòàæ àìðàõàä îþóí óõààí ñàéæèðíà.
Сайхан үстэй харагдахыг хүсвэл
Номыг хэрхэн сайн унших вэ?
Багш мэргэжил сайхан
цахим хичээл
Мэдээлэлзүйн хичээл
цахим хичээл 1
цахим хичээл
Өөдрөг эмэгтэйн баримталдаг зарчмууд
ñîíèðõîîä ¿ç
Үдийн цайгаа уугаад унтаж амрахад оюун ухаан сайжирна.

Найзууд




:-)
 
xaax