Сургалтын блог

Багш мэргэжил сайхан

Багш /Ч.Ариунболд МУБИС/ Хүний хөгжлийн тухай ойлголт олон улсын түвшинд хүний эрх , сонголт, хэрэгцээг бүхэлд нь хамарсан үзэл баримтлал болон тогтоод байна. Дэлхийн улс орнууд НҮБ-ын санаачилга дэмжлэгтэйгээр 1990 онд энэ тухай анхны илтгэлийг гаргаснаас хойшхи богино хугацаанд аливаа хөгжлийн зорилт нь ч, хөдөлгөгч хүч нь ч, хүний хөгжил юм гэдэг үзэл, итгэл үнэмшилд хүн төрөлхтөн нэгдэн нийлж байна. Хүний хөгжлийн үндсэн хүчин зүйл, сайн сайхан амьдралын эх сурвалж нь чухамдаа боловсрол юм. Боловсрол хэмээх гайхамшигт ертөнцийн хойморт, нарт ертөнцөд эгнэшгүй нандин сайхан мэргэжилтэй багш хүн гол байр суурь эзэлдэг. Улиран одсон XX зуунд хүн ардаа бүхэлд нь бичиг үсэгт тайлсан, нийгмээ соён гэгээрүүлсэн үндэсний боловсон хүчнээ бэлтгэж, улсаа хөгжүүлэхэд байгуулсан түүхэн гавьяа манай үе үеийн багш нарынх. Багшаар эрдэм заалгаагүй, амьдралынхаа чиг замыг багшгүйгээр олж авсан хүн байхгүй. Багш нарч энэхүү хүндтэй үүргээ нэр төртэйгээр биелүүлж ирсэн. Өөрчлөгдөн шинэчлэгдэж даяарчлагдаж байгаа дэлхий ертөнц, улс үндэстэн бүр тогтвортой хөгжлийнхөөэх сурвалжийг хүн төрөлхтний олон зууны турш хуримтлуулсан оюун санааны эх өвтэй холбож үзэж байгаа энэ цаг үед эрдэм боловсролыг хойч үедээ өвлүүлсэн тэднийг хөгжил дэвшлийн хурдацтай хөл нийлүүлэн алхаж чадахуйц хувь хүн болгон хөгжүүлэн төлөвшүүлэхэд багш хүний үүрэг хариуцлага маш өндөр билээ. Газар доор байгаа алтнаас хүний оюун ухаанд буй болсон алт буюу эрдэм боловсрол илүү үнэтэй билээ. Тэгээд ч монголчууд бид эрт дээр үеэс биеийн бяраар нэгийг, оюун ухааны бяраар олныг дийлнэ гэж ярьдаг. Оюуны өндөр чадамжтай ёс суртахуунтай, бүтээлч авъяас чадвартай, овсгоо самбаа санаачлагатай, асуудалд зөв гарц олж чаддаг, эх оронч сэтгэлгээтэй иргэдийг даяарчилж байгаа ертөнц захиалж байна. Дэлхий дахины хөгжлийн хамгийн гол хүчин зүйл нь эрдэм мэдлэг оюун ухаан болж байгаа энэ үед хөгжье, дэвшье гэж байгаа улс орнууд нэн тэргүүнд боловсролын салбартаа анхаарлаа хандуулдаг. Монгол улс ч энэ зарчмын дагуу боловсролыг тэргүүлэх ач холбогдолтой салбарт тооцон ирсэн. Монгол төрийн түүхийн аль ч үед боловсролын салбар түүний ноён нуруу нь болсон багш нарын хөгжлийн асуудал, манай төр засгийн бодлого, үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, зорилт байсаар ирсэн. Монгол орны хөгжил цэцэглэлтийн эрч хүч, нийгмийн шинэ дүр төрх, дэлхий дахинд монгол улсын эзлэх байр суурь зэрэг нь өнөөгийн багш нарын ажил үйлсийн үр дүн болон өсвөр залуу үеийнхний боловсрол мэдлэгээс шууд шалтгаална. Монгол улсын боловсролын хөгжил дэлхийн жишгээс тоон үзүүлэлтээрээ дээгүүр, харин чанарын үзүүлэлтээрээ нилээд доогуур байдаг нэгэн судалгааны дүн байдаг. Шинэчлэгдэн өөрчлөгдөж буй нийгмийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах монголын боловсролын чанарыг олон улсын түвшинд хүргэх багшийн хөгжлийн асуудал нэн тэргүүнд тавигдаж байна. Багш аливаа мэдлэгийг түргэн шуурхай хүлээн авч боловсруулалт хийж сургалтандаа ашиглах боломжоор бүрэн хангах хэрэгтэй байна. Үүний тулд багш бүрийг е-мейл хаяг, хувийн вэб хуудастай болгох, компьютерээр хангах, цахим сургалтыг хичээлдээ нэвтрүүлэх, өөрийн мэдлэг боловсролоо тасралтгүй дээшлүүлэхийн тулд багш хүн судлаач байх зайлшгүй нийгмийн шаардлага байна. Багш ажлын байран дээрээ хөгжихийн тулд сургууль бүрийн багшийн хөгжлийн төвийг тохижуулж багш хөгжих таатай орчин нөхцлийг бүртгүүлэхэд оршино. Мөн багш бүр өөр хоорондоо арга зүй туршлагаа солилцож хамтран хөгжих нөхцлийг сургуулийн удирдлагууд бүрдүүлэх шаардлагатай байна. Багш хөгжихөд мэдлэг, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч буй “Боловсрол суваг” нь цаг үеэ олсон маш чухал хэрэгцээтэй суваг ажиллаж байна. Орчин үеийн багш ямар байх ёстой вэ? 1. Өөрийгөө тасралтгүй хөгжүүлж, сургалтын бүтээлч аргуудыг эзэмшсэн 2. Боловсролын зорилго, агуулга, арга зүй, үнэлгээг төгс ойлгодог 3. Хүн төрөлхтний болон монголчуудын бүтээсэн соёл иргэншлийн үнэт зүйлс, өв уламжлалыг түгээн дэлгэрүүлэгч 4. Мэдээллийн технологийг чадамгай эзэмшсэн, олон эх сурвалжаас олж авсан мэдлэг, туршлагадаа тулгуурлан мэдлэгийг хамтран бүтээгч, шинийг санаачлагч 5. Бие даан сурч, ажиллаж, амьдрах чадвар бүхий иргэдийг төлөвшүүлэхэд сонирхлын бүлгүүд, олон нийтийн оролцоог эрхэмлэгч, түүнийг чиглүүлэн зохицуулагч байх шаардлагатай болж байна. Энэ шаардлагыг хангахын тулд өндөр мэдлэгтэй, хөрвөх чадвартай, удирдан чиглүүлэгч, зохион бүтээгч, шинийг санаачлагч, судлаач, хөгжүүлэгч орчин цагын багшийг төрүүлэхэд багш бэлтгэдэг сургуулийг сургалтын агуулга, чиглэл төлөвлөгөөг боловсронгуй болгох чанарыг дээшлүүлэх асуудал хурцаар тавигдаж байна. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд “Хэнийг багш болгох вэ?” зэрэг нь маш том асуудал болж байна. Багш болох хүсэлтэй, бусаддаа юмны учрыг тайлбарлах авъяастай, сурлага, төлөвшил сайтай хүүхдийг эртнээс судалж сонгох, тэднийг багш бэлтгэдэг их дээд сургууль, коллежид элсүүлэх, бас тийм сонирхол төрөхүйц боломжийг бүрдүүлэхэд анхаарах шаардлагатай. Гэтэл өнөөдөр элсэлтийн ерөнхий шалгалтаар өндөр оноо авсан сурагчид гол төлөв эдийн засаг, санхүү, хууль, анагаах зэрэг мэргэжлийг сонгож, үлдсэн дундаж болон түүнээс доогуур оноотой хэсэг нь багш бэлтгэдэг сургуульд элсэж байгаад дүгнэлт хийх хэрэгтэй. Багшийн хөдөлмөр нь нийгэм улс төр, эдийн засаг, соёлын хүрээнд оюуны үнэт зүйлсийг бий болгох, үр дүнд хүрэхэд чиглэсэн тодорхой зорилго бүхий ухамсартай үйл ажиллагаа юм. багшийн хөдөлмөр ихэд бүтээлч бөгөөд мэргэжлийн сэтгэлгээ, ур чадвартаа тулгуурлан суралцагчаа таньж, түүнийхээ үндсэн дээр тэдэнтэй харилцах урлаг юм. Багшийн хөдөлмөрт бусад хөдөлмөрөөс ялгаатай олон онцлог байдаг. Тухайлбал: - Багшийн хөдөлмөр олон талтай - Багшийн амжилт нь өөрөөс болон суралцагчаас мөн хамт ажилладаг багш нарын үйл ажиллагааны их хамаарна. - Ажлын үр дүн нь богино хугацаанд тэр бүр харагддаггүй - Сурган хүмүүжүүлэх ажилд гаргасан алдааг засч залруулахад их хүч, энерги, цаг хугацаа шаарддаг. Эндээс үзвэл багш хүн бие хүний төлөвшил, соёлын өөрчлөлт, харилцаа, ёс суртахууны үүрэг хариуцлагыг үүрсэн, суралцагчийг хөгжүүлж төлөвшүүлэхэд чиглэсэн олон талт нийлмэл хөдөлмөр эрхэлдэг байна. Иймээс багшийн хөдөлмөрийг бодитоор зах зээлийн ханшаар үнэлэх асуудал тавигдаж байна. Өнөөдөр монголд авч байгаа цалин хөлс нь зөвхөн анхдагч хэрэгцээг хангах төдий байна. Иймээс багш нарын цалин хөлсийг мэдэгдэхүйц нэмэгдүүлэх болон нийгмийн олон төрлийн үйл ажиллагаанд өргөнөөр хамруулах шаардлага зүй ёсоор гарч байна. Ийнхүү монголын боловсролын салбарт, багш нарын өмнө тулгамдсан нэн даруй шийдвэрлэх асуудал олон байна. Гэвч монголын багш нар дээрхи бэрхшээлийг өөрийн идэвхи санаачилга зүтгэл сэтгэлийн хатаараа даван туулж ирээдүйн монгол иргэнийг төлөвшүүлэн хөгжүүлэхэд цаг нарыг үл хайхран мэргэжилдээ үнэнчээр зүтгэж байна.

Сэтгэгдэл үлдээх

23:25 , 2012-03-24 .. Бичсэн: Зочин
багш сайхан мэр-л ч оюуны хүнд хөдөлмөр шүү дээ . %(^-^)%

23:21 , 2012-03-24 .. Бичсэн: Зочин
сайхан бичжээээээээээээээ

{ Сүүлийн хуудас } { 6 -р хуудас Нийт хуудасны тоо: 13 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

танд зав гарвал
Цахим хичээл
Зайн сургалтын хичээл
Сурган хүмүүжүүлэх зөвлөгөө
бие даалтын даалгавар
гэрийн даалгавар

Сүүлийн бичлэгүүд

та 7 хоногийн хэд дэхь өдөр төрснөөрөө шинжээрэй
Ямар зүүд зүүдэлснээ үзээрэй
¯äèéí öàéãàà óóãààä óíòàæ àìðàõàä îþóí óõààí ñàéæèðíà.
Сайхан үстэй харагдахыг хүсвэл
Номыг хэрхэн сайн унших вэ?
Багш мэргэжил сайхан
цахим хичээл
Мэдээлэлзүйн хичээл
цахим хичээл 1
цахим хичээл
Өөдрөг эмэгтэйн баримталдаг зарчмууд
ñîíèðõîîä ¿ç
Үдийн цайгаа уугаад унтаж амрахад оюун ухаан сайжирна.

Найзууд




:-)
 
xaax